Алжир: Франц армийн онгоцнууд агаарын орон зайд нь нислэг үйлдэхийг хориглолоо
2021, 10 сарын 4. 12:480

Францын армиас мэдээлж байгаагаар, Алжир улсын зүгээс хоёр улсын хооронд өрнөж буй мөргөлдөөнтэй холбогдуулан франц армийн онгоцыг өөрийн агаарын орон зайд нислэг үйлдэхийг хориглосон байна.

Францын армийн хэвлэлийн төлөөлөгч Колонел Паскаль Ианнигийн ням гарагт CNN мэдээллийн агентлагт өгсөн ярианд, “Өнөө өглөө хоёр нислэгийн төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж байхдаа бид Алжир улсын зүгээс өөрийн газар нутагт хамаарах агаарын орон зайд францын армийн нэг ч онгоц хүлээж авахгүй болсныг мэдсэн” хэмээсэн юм. Түүнчлэн тухайн хориг нь Сахелийн бүсэд гүйцэтгэж буй үүрэг даалгавар, үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэдгийг ч мэдэгдсэн байна.

Франц улсын хувьд Сахельд терроризмтой тэмцэх ажиллагаа явуулдаг бөгөөд, ажиллагаа нь Чад, Мали, Нигер, Мавритани, Буркина Фасо гэх улсуудыг хамардаг юм.

Үүсээд байгаа маргааны тухайд тодруулбал, Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон нэгэн хэвлэлийн газарт өгсөн ярилцлагадаа, “Алжир улсыг ийнхүү нэг бүхэл үндэстэн болж байгааг харах нь үнэхээр үзүүштэй. Учир нь тэнд францын колоничлолоос өмнө алжир үндэстэн байсан уу гэдэг асуулт ургана” хэмээжээ.

Тэгвэл Алжир улсын зүгээс францын ерөнхийлөгч тийнхүү өөрсдийн оролцоог хэт дөвийлгөсөн нь эгдүүцэл төрүүлсэн бөгөөд улмаар бямба гарагт Парис хотноо оршин суудаг элчин сайдаа татан авсан юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26