Шинэ Зеланд: Ирэх сараас эхлэн гадаадын иргэд хилээр нэвтрэх бол вакцин хийлгэсэн байхыг шаардана
2021, 10 сарын 4. 16:150

Шинэ Зеланд улсын засгийн газраас өнгөрсөн ням гарагт мэдэгдсэнээр, ирэх сараас эхлэн тус улсыг зорин ирэх гадны иргэдийг вакциндаа бүрэн хамрагдсан байхыг шаардах болжээ.

Жуулчид тусгаарлалтын дэглэмийг зөвшөөрөхдөө өөрсдийн вакцины гэрчилгээг хавсаргах, эс бөгөөс хилээр нэвтрэхдээ агаарын тээврийн ажилчид, гаалийн алба хаагчдад вакцин хийлгэсэн баталгаа, хийлгээгүй бол хүндэтгэн үзэх шалтгааны бичгийг үзүүлэх ёстой гэнэ.

Тус улсын коронавируст халдварын тархалтыг хянах, хумих зорилготой яамны сайд Крис Хипкинс хэлэхдээ, “Коронавирусийн халдвар хилээр дамжин орж ирэх боломжийг бууруулах үүднээс бид 17 болон түүнээс дээш насны жуулчдад өөр нэгэн шинэ журмыг боловсруулсан нь манай улсын иргэн биш л бол вакциндаа бүрэн хамрагдсан байж гэмээнэ манай улсын хилээр нэвтэрнэ” гэсэн юм.

Тийнхүү гадаадаас ирэгчид хилээр нэвтэрсэн даруй 14 хоногийн тусгаарлалтад байх бөгөөд мөн 72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, сөрөг хариу авсан байх шаардлагатай ажээ.

Шинэ Зеландын засгийн газраас одоогоор нийт 22 төрлийн вакцинд зөвшөөрөл олгоод байгаа юм. Улмаар тэдгээр вакцины алиныг хийлгэсэн байсан хамаагүй хилээр нэвтрүүлэх ба хамгийн сүүлийн тунг хийлгэснээс хойш дор хаяж 14 хоног өнгөрсөн байх ёстой гэнэ.

Мөн хэрвээ вакцин хийлгэсэн нотолгоогоо үзүүлж чадахгүй бол 4000 долларын торгууль ногдуулах юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04