Энэтхэг: Дийлэнх цахилгаан станцууд нь 3 ч хүрэхгүй хоногийн нүүрсний нөөцтэй байна
2021, 10 сарын 4. 21:000

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өссөнөөс болж эрчим хүчний хомсдолд ороод байгаа Хятад улсын араас Энэтхэгийн цахилгаан станцуудын нүүрсний нөөц мөн л доод хэмжээндээ хүрээд байгаа аж.

Энэтхэгийн эдийн засгийн Минт сэтгүүл тус улсын Цахилгаан эрчим хүчний яамны мэдээллээс иш татан өнөөдөр мэдээлэхдээ, 1-ний өдрийн байдлаар орон нутгийн нүүрсээр ажилладаг 135 цахилгаан станцын 72 нь гурав хоногийн ч нүүрсний нөөцгүй байгаа гэжээ. Бусад 50 цахилгаан станцуудад мөн л 4-10 хоногийн л нөөц үлдсэн байгаа бөгөөд зөвхөн 13-т нь 10 ба түүнээс дээш хоногийн нүүрсний нөөц байгааг онцлов.

Тус улсын цахилгаан станцуудын нүүрсний хомсдолд орсон гол шалтгаан нь нүүрсний үнэ огцом өссөнөөр цахилгаан үйлдвэрлэх нэгжийн үнийг хангахад хэцүү болсон явдал гэжээ. Австралийн Ньюкасл хотод үндэслэн эрчим хүчний хэрэглээний нүүрсний үнэ сүүлийн гурван сарын хугацаанд 50%-иар өсч, 1 тонн нүүрс 200 доллараас давсан нь харьцангуй бага үнэтэй байсан Энэтхэгийн дотоодын нүүрстэй үнийн хувьд улам бүр зөрүүтэй болсоор байсан юм. Ингэснээр Энэтхэгийн аж үйлдвэрийн салбарынхан сүүлийн үед нүүрсний импортоо эрс бууруулсан бөгөөд өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт импортлосон нүүрсний хэмжээ 1.5 сая тоннд ч хүрэхгүй байгаа нь сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт болжээ.

Энэтхэг нь нүүрсний нөөцөөрөө дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг боловч эрчим хүчний хэрэглээ ихтэй учир дэлхийн 2 дахь том нүүрс импортлогч орон юм.

Цар тахлын улмаас уналтад ороод байсан тус улсын эдийн засаг саяхнаас сэргэж, Махараштра, Гужарат, Тамил Наду зэрэг мужууд дахь аж үйлдвэрийн томоохон төвүүдийн цахилгааны хэрэглээ өнгөрсөн гуравдугаар улиралд 21 хүртэл хувиар эрс нэмэгдээд байгаа юм. Хэрэв энэ байдал цаашид үргэлжилсээр байвал нийт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийнхээ 53%-ийг нүүрснээс хангадаг Энэтхэг улс эрчим хүчний ноцтой хомсдолоос зайлсхийхийн аргагүй нөхцөл байдалд орно хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04