Фэйсбүүкийн платформууд ажиллаагүй минут бүрд 160 мянган ам.доллар алддаг
2021, 10 сарын 5. 10:300

Урьд шөнө орон нутгийн цагаар 23:30 минутын орчимд Фэйсбүүк, Инстаграм, WhatsApp гэх Фэйсбүүкийн нийлүүлдэг сошиал платформууд ажиллагаагүй болсон билээ.

Улмаар хүмүүс Твиттерийг л ашиглах болсон бөгөөд youtuber, подкаст бичигч Крис Уилламсон гэх хүн, “Та нар дунд Фэйсбүүк компанийн платформууд ажиллаагүй минут тутамдаа хэчнээн хэмжээний алдагдал хүлээдэг болохыг барагцаалж чадах хүн байна уу?” хэмээн жиргэсэн байна.

Харин түүний жиргээний хариуд @whatdope гэх хаягтай хүн, “Өнгөрсөн жилд Фэйсбүүк компани зар сурталчилгаагаар 84.2 тэрбум ам.долларын орлого олсон. Үүнийг минутад хувилж бодвол ойролцоогоор 160 мянган ам.доллар, секундэд 2670 ам.доллар алдсан гэсэн үг болно” гэж хариулжээ.

Фэйсбүүкийн хэвлэлийн төлөөлөгч Энди Стоун Твиттер хуудаснаа аппликэйшнээс үүдэн үүссэн хүндрэлд уучлал гуйсан ч хэр урт хугацааны дараа платформууд хэвийн ажиллагаанд орохыг хэлээгүй байна.

Үүнтэй төстэй үйл явдал 2019 онд болж байсан бөгөөд тухайн үед аппликэйшнүүд нийт 14 цаг ажиллагаагүй болж, 90 сая ам.долларын алдагдал хүлээж байжээ.


Эх сурвалж: Independent

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04