Энэтхэг: Коронавирусээр амиа алдсан тохиолдол бүрд 674 ам.долларын нөхөн төлбөр олгоно
2021, 10 сарын 5. 13:110

Энэтхэг улсын засгийн газраас гаргасан коронавирусээр амиа алдсан тохиолдол нэг бүрийг 50 мянган рупигаар тооцож, ар гэрийнхэнд нь нөхөн төлбөр олгох тухай шийдвэрийг Дээд шүүхээс баталжээ.

Тодруулбал, Энэтхэг улсын гамшгийн менежментийн хуулийн хүрээнд хуульчид нөхөн төлбөр олгох тухайд хүсэлт гаргасан бөгөөд түүнийг нь Дээд шүүхээс зөвшөөрсөн байна.

Одоогийн байдлаар Энэтхэг улсад коронавирусийн улмаас нийт 447 мянган хүн амиа алдсан гэсэн тоо байгаа юм. Гэсэн ч мэргэжилтнүүдийн зүгээс бодит тоо 10 дахин их байна гэж тооцож байгаа гэжээ. Учир нь урьд жилүүдтэй харьцуулахад энэ жил маш олон хүн амиа алдсан юм.

Тэгвэл даваа гарагт Хууль зүйн сайд М.Р.Шахын мэдээлснээр амиа алдагсдын үр хүүхдүүдэд тухайн нөхөн төлбөрийг олгох гэнэ. Тийнхүү хэрэв ойр дотных нь хүн коронавирусээр халдварлаж, амиа алдсан бол гэр бүлийн гишүүд “коронавирусийн улмаас амиа алдсан нь үнэн болно” гэсэн баримт бичиг бүрдүүлж өгснөөс хойш 30 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгохоор журамлажээ. Харин нөхөн төлбөрийн санхүүжилтийг засгийн газраас гаргах юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04