Коронавирусийн улмаас үнэрлэх мэдрэмж алдагдахад А аминдэмээр эмчлэх туршилтыг эхлүүлжээ
2021, 10 сарын 5. 15:530

Их Британи улсын судлаачид нэгэн шинэ туршилтыг эхлүүлжээ. Тэдний таамаглаж байгаагаар коронавирусээр халдварлаад эдгэсэн ч үнэрлэх мэдрэмж сэргээгүй эсвэл үнэрлэх мэдрэмжид нь өөрчлөлт орсон хүмүүсийг А аминдэм бүхий хамрын дусаалгаар эмчлэх боломжтой гэнэ. Тийнхүү тус таамаглалын хүрээнд Зүүн Англиягийн Их сургуулиас 12 долоо хоногийн хугацаатай туршилтыг эхлүүлсэн байна.

Туршилтад хүмүүс сайн дурын үндсэн дээр хамрагдах бөгөөд сонгомол байдлаар дусаалга эмчилгээг хийх юм. Улмаар туршилтад оролцох бүх хүнийг хүчтэй үнэр бүхий зүйлсийг үнэрлэж үзэхийг хүсэж, А аминдэм саатсан эсвэл өөрчлөлт орсон мэдрэлийн цэгүүдэд хүрч үйлчилж чадаж байгаа эсэхийг тархины бичлэгээр шинжих гэнэ.

Коронавирусээр халдварласан хүмүүст илрэх түгээмэл шинж тэмдгүүдийн нэг бол үнэрлэх мэдрэмжээ алдах эсхүл үнэрлэх мэдрэмжид өөрчлөлт орох билээ. Ихэнх тохиолдолд үнэрлэх мэдрэмж хэдэн өдөр, хэдэн долоо хоногийн дараа эргэн ирдэг ч үнэрлэх мэдрэмжний хувьд доголдох үүсэх нь нийтлэг.

Жишээлбэл, нэгэн өвчтөн коронавирусээр халдварлаад паросмитай болсон бөгөөд үүний үр дүнд түүнд гоожуурын ус яг л муу усны хоолой шиг үнэртэж, хоол амтлагч ургамалууд суганы хөлс дарагч шиг үнэртэх болжээ. Паросми гэдэг нь анагаахын шинжлэх ухаанд үнэрлэх мэдрэмжид өөрчлөлт орох үзэгдлийг хэлнэ. Энэ мэтээр үнэрлэх мэдрэмж хүн хүний биеийн онцлогоос болон өөрчлөгдөж байгаа тул ийнхүү А аминдэмийн эмчилгээг турших болсон байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17
Доналд Трампыг шүүх шүүх хурал эхэлжээ
02024-4-16 10:29
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй инфляцын улмаас кофе, шоколадны үнэ цаашид ч өсөх нь
2024-4-16 8:54
Тамхи татдаг эрчүүдийн халзрах магадлал хоёр дахин их
02024-4-16 0:56