Талибаны засгийн газар паспорт, иргэний үнэмлэх дахин олгож эхлэхээ мэдэгдлээ
2021, 10 сарын 5. 21:300

Өнгөрсөн наймдугаар сараас Афганистан улсад эрх мэдлээ дахин тогтоогоод буй Исламын зэвсэгт Талибан бүлэглэл иргэддээ паспорт, иргэний үнэмлэх олгох ажлыг сэргээхээр болжээ.

Афганистаны Хаама, Ройтерс зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр Талибаны шилжилтийн засгийн газар орон нутгийн цагаар 4-ний өдөр Засгийн газрын хуралдаан хийж, дээрх асуудлыг шийдвэрлэсэн байна. Өнгөрөгч 8-р сард Афганистаны хуучин засаг унахтай зэрэгцэн гадаад паспорт, иргэний үнэмлэх олгох ажил зогсонги байдалд ороод байсан юм. Үүний дараа Талибанчууд шилжилтийн засгийн газраа байгуулж, системийг шигэчлэн энэхүү үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр шийджээ.

Гадаад паспортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Алам Гул Хаккани "Бид өдөрт 5-6 мянган паспорт олгохоор төлөвлөж байна" гэжээ. Гэсэн хэдий ч паспорт дахин олгох ажил яг хэдийгээр эхлэхийг тодорхой дурдаагүй байна. Шинэ гадаад паспорт, иргэний үнэмлэхэн дээр Талибаны шилжилтийн засгийн газрын “Афганистаны Исламын Эмират” хэмээх нэрийг бичих болно гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Гэвч шинээр гарах тус папортыг олон улсад хүлээн зөвшөөрч хэвийн ашиглах эсэх нь тодорхойгүй байна.

Германы dpa мэдээллийн агентлагийн мэдээлснээр “Олон улсад Талибаныг Афганистаны хууль ёсны удирдагч болохыг хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа тул энэ паспортыг олон улсад хүлээн зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй байна” гэжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00