АНУ: Орлого багатай иргэд цар тахлаас үүдэлтэй сэтгэл гутралд 7 дахин их өртөмтгий байна
2021, 10 сарын 5. 22:520

АНУ-д цар тахлаас үүдэлтэйгээр иргэдийн сэтгэл гутралд өртөмтгий байдал гурав дахин нэмэгдэж, шинж тэмдгүүд улам дордсон болохыг тогтоожээ.

Анагаах ухааны "The Lancet" сэтгүүлд 5-ны өдөр нийтлэгдсэн АНУ-д насанд хүрэгчдийн дунд цар тахлаас өмнөх болон ид дэгдэж байх үеийн сэтгэл гутралын түвшинг тусгай үнэлгээний хэрэгслийн тусламжтайгаар тогтоосон судалгааны үр дүнг Бостоны Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Дээд Сургуулийн профессор Сандро Галеа доорх байдлаар тайлагнасан байна. АНУ-ын насанд хүрэгчдийн дунд сэтгэл гутралын түвшин цар тахлаас өмнө 8.5% байсан бол өнгөрсөн оны 3, 4-р сард 27.8%, энэ оны судалгаагаар 32.8% болж нэмэгдсэн дүнгээс харахад цар тахал ид дэгдэж байх үед иргэдийн сэтгэл гутралын түвшин зогсолтгүй нэмэгдэж буйг харж болохоор байна гэж судалгааны багийнхан онцолсон байна.

Профессор Галеа хэлэхдээ "Ямар нэгэн гэнэтийн цочирдом үйл явдлын дараа хүмүүсийн сэтгэл гутрал дээд цэгтээ хүрээд аажмаар буурдаг байхад Ковид-19 өвчнөөс үүдсэн сэтгэл гутралын түвшин улам нэмэгдэж байна” гээд энэ нь хар салхи болон эбола зэрэг халдварт өвчин тархсаны дараа ажиглагдсан үр дүнгээс эсрэг байдалтай байгаа тухай мөн дурджээ.

Ялангуяа орлогын түвшин нь сэтгэл гутралд ихээхэн нөлөөлдөг болохыг тогтоосон бөгөөд өнгөрсөн жилийн хавар хийсэн судалгаагаар жилийн 20,000 доллар ба түүнээс доош орлоготой хүмүүс 75,000 доллар ба түүнээс дээш орлоготой хүмүүстэй харьцуулахад 2,3 дахин их хямралд өртдөг болохыг тогтоож байсан юм. Гэтэл энэ хавар дахин судлаад үзэхэд энэ зөрүү 7 дахин болж өссөн байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53