Франц: Католик шашны сүмүүдэд сүүлийн 70 жилийн хугацаанд 330,000 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ
2021, 10 сарын 6. 1:180

Францын Католик шашны ертөнцөд сүүлийн 70 жилийн хугацаанд 330,000 хүүхэд санваартнууд болон сүмийн ажилтнуудын бэлгийн хүчирхийлэлд өртсөн болохыг тогтоожээ.

Aссошиэйтед Пресс болон Франс Пресс агентлагуудын орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр, Францын католик шашин дахь бэлгийн хүчирхийллийн хараат бус мөрдөн байцаах хороо (CIASE)-ны зүгээс 2500 хуудас бүхий асар том мөрдөн байцаах үйл ажиллагааны үр дүнгийн тайланг дэлгэжээ.

Католик шашны эрх мэдэлтнүүд сүүлийн хэдэн арван жилийн турш зарим санваартанууд хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн асуудлыг нуун дарагдуулж байсан нь тогтоогджээ. Уг тайланд дурдсанаар, Франц дахь Католик сүмд насанд хүрээгүй 216 мянган хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол бусад сүм хийд болоод тэдгээрийн харьяа байгууллагуудад үйлдэгдсэн хэргийг нэмбэл бүр 330 мянгад хүрэх ажээ.

1950-2020 оны хооронд Католик Сүмийн хүрээнд дор хаяж 3 мянган хүүхдийн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг илрүүлсэн бөгөөд тэдний гуравны хоёр нь санваартнууд байжээ. Түүнчлэн, хохирогчдын 80% нь 10-13 насны хөвгүүд болохыг тогтоожээ.

Мөрдөн байцаах хорооны дарга Жан-Марк Совет мөн өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр "Сүм хийдүүд эдгээр хохирогчдод өртэй. Удаан хугацааны турш чимээгүй нуун дарагдуулж ирсэн сүм хийдүүд хатуу арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой" гэжээ. Тэрээр цааш нь "Өнгөрсөн үеэс эхтэй энэхүү нам гүм хэрнээ аймшигт явдлын хөшиг эцэстээ хохирогчдын эр зоригийн ачаар нээгдлээ” гэжээ. Тус хорооны зүгээс энэхүү тайланд Католик сүмд хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор 45 зөвлөмжийг багтаасан бөгөөд үүнд каноны тухай хуульд өөрчлөлт оруулах, хохирогчдыг хүлээн зөвшөөрч тэдэнд нөхөн олговор олгох зэрэг заалтыг оруулсан байна.

Үүний зэрэгцээ Пап лам Францис уг мэдээг сонссоныхоо дараа гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн тухай Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни мэдэгдэв. Ромын Пап лам хэлэхдээ хамгийн ихээр шархалсан үеийнхээ талаар зоригтойгоор гаргаж ирсэн хохирогчдод юуны өмнө баярлаж байгаагаа илэрхийлснийг хэвлэлийн төлөөлөгч онцолжээ.

Эх сурвалж: Korean Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02