Австрали улс ирэх оноос нааш жуулчдад хилээ нээхгүй
2021, 10 сарын 6. 12:150

Австрали улсын ерөнхий сайдын мягмар гарагт хилээ ямар шат дараатай цуцлахаа танилцуулах үеэрээ ирэх оныг хүртэл жуулчин хүлээж авахгүйгээ мэдэгджээ.

Тус улсын хувьд цар тахлын хариу арга хэмжээ болгож дэлхийн өөр ямар ч улс тогтоогоогүй хилийн хатуу хориг тогтоож, түүнийгээ маш удаан хугацаанд хэрэгжүүлсэн юм.

Тэгвэл ерөнхий сайд Скотт Моррисоны зүгээс 16-аас дээш насны ард иргэдийнх нь 80 хувь вакциндаа бүрэн хамрагдсан тохиолдолд хилээ нээнэ хэмээжээ.

Тухайн мэдэгдлийг хийхээс хэд хоногийн өмнө Моррисон вакциндаа хамрагдсан, байнгын оршин суугч нараа 11 дүгээр сараас эхлэн гадаад улс орон руу явахыг зөвшөөрөх болсноо дуулгаж байсан юм. Тийнхүү өнгөрөгч оны гуравдугаар сараас хойш хил давах эрхгүй болоод байсан ард иргэд хүсвэл гадаад улсыг зорьж болохоор болжээ.

Түүнчлэн хил нээсний дараа ч жуулчид хүлээн авахыг урьтал болголгүй мэргэшсэн цагаач, олон улсын оюутнуудыг нэвтрүүлэх арга хэмжээ авах гэнэ. Улмаар жуулчдыг ирэх оноос нааш нэвтрүүлэхгүй ажээ.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59