Энэтхэг: Эйр Индиа компанийн онгоц гүүрэн доогуур орж, гацжээ
2021, 10 сарын 6. 15:000

Энэтхэг улсын нийслэл Дели хотод Эйр Индиа компанийн онгоц гүүрэн доогуур орж, гацжээ. Саяхан худалдсан гэж мэдэгдээд байгаа тус онгоц гацах үедээ зорчигчгүй явсан бөгөөд худалдан авагч нарт нь хүлээлгэн өгөхөөр явж байсан байна.

Гүүрэн доор орж гацсан онгоцны зураг, бичлэг цахим орчныг хөгжөөгөөд авсан бөгөөд тухайн зураг, бичлэгийг нийтэлсэн сэтгүүлч Эйр Индиа компаниас тайлбар хэлэхийг хүсэхэд тухайн онгоц аль хэдийн өөрсдөд нь хамаарахаа больсон хэмээжээ.

Түүний хэлснээр, “Манай бүртгэлээс хасагдсан энэ агаарын хөлөг зарагдсан юм л даа. Тийнхүү өчигдөр орой шинэ эзэмшигчид нь хөлгөө авахаар ирсэн юм. Улмаар Эйр Индиа компани тухайн агаарын хөлөг, хөлгийн багтай ямар ч холбоогүй” гэсэн байна.

Харамсалтай нь Эйр Индиан лого тэмдгийг арилгаагүй байснаас үүдэн тус хэрэг тухайн байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45