Тесла хуучин ажилтандаа 137 сая ам.доллар өгөх болжээ
2021, 10 сарын 6. 16:591

Тесла компанид ажиллаж асан өнгөт арьстан эрийг аюулгүй, эрх тэгш ажиллах орчноор хангаж өгч чадаагүйн хариуд 137 сая ам.долларын нөхөн төлбөр олгохыг шүүхээс шийдвэрлэжээ.

Овен Диаз гэх өнгөт арьстан эр 2015-2016 оны хооронд тус компанийн Фремонт дахь салбар үйлдвэрт ажиллаж байсан ч түүнийг ажиллах хугацаанд хамт олны зүгээс арьс өнгөөр ялгаварлах хандлага гарч, улмаар үйлдвэрийн шал, угаалгын өрөөний ханан дээр ялгаварлан гадуурхал бүхий зураг, бичиг угтдаг байжээ. Мөн өдөр тутамд, ажлын үеэр ч “Африк руугаа буцаад яваач” гэх мэт үгсийг түүнд хэлдэг байсан гэнэ.

Тухайн үед Овен ахлах ажилчдадаа гомдол мэдүүлсэн ч Теслагийн зүгээс ямар ч хариу арга хэмжээ аваагүй юм.

Тиймээс Овен шүүхэд хандсан бөгөөд энэ долоо хоногийн даваа гарагт хэрэг шийдвэрлэгдэж, Сан Францискогийн шүүхээс хохирогчид учруулсан хохирлын хүрээнд 130 сая ам.доллар, сэтгэл зүйн хохирлын нөхөн төлбөр болгон 6.3 сая ам.долларыг тус тус олгохыг Тесла компанид үүрэгджээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
202.126.89.154
   /
2021, 10 сарын 10. 8:03

Хүн төрөлхтөн соёлжсон боловч хүн судлалд ижил төрлийн амьдралд ижилхэн туулах нэгэн зүгтэй шүү дээ. Тэгээд өнгөт гэдэг үг хүн бүрд байдаггүй л болхоос байхгүй хүн бүтээгээгүй юм.

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04