Мухаммад Алигийн зурсан зургууд 1 сая ам.доллараар зарагдлаа
2021, 10 сарын 6. 18:151

Боксийн тулаанч, домогт тамирчин Мухаммад Алигийн зурсан зургийн цуглуулга дуудлага худалдаагаар 1 сая орчим ам.долларын үнээр худалдаалагджээ.

Цуглуулга нийт 26 зургаас бүрдэх юм. Тийнхүү дуудлага худалдаа Нью Йорк хотод байх Бонхамын дуудлага худалдааны байранд зохион байгуулсан байна.

Тэрээр 2016 онд 74 насандаа нас барсан ч ийнхүү түүний алдар хүнд өдийг хүртэл дуурсагдаж байгаа билээ. Түүний зурсан “Зөгий шиг хатга” гэх зураг олны анхаарлыг ихээр татаж, 425 мянган ам.доллароор худалдаалагдаж, анх тооцсон үнээс даруй 10 дахин өндөр үнээр борлуулагджээ. Мухаммад заримдаа өөрийн тулааны хэв маягийг яг л эрвээхий шиг хөвж, зөгий шиг хатгах гэж тодорхойлдог байсан гэнэ.

Мухаммад Алиг боксын спортын домог, тэмцэгч, шүлэгч гэдгээр нь мэдэх ч зураг зурдаг тухайд мэдэх хүн ховор юм.

Цуглуулгын эхний гурван зургийг Мухаммад Али 1977 онд Бостонд хийсэн тулааныхаа дараа найз Рони Хилтонд зурж өгч байжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02