Афганистан: Хүүхдүүд өлсгөлөнд нэрвэгдэж байна
2021, 10 сарын 6. 22:040

Афганистаны нийслэл Кабул хотын Индира Гандигийн нэрэмжит хүүхдийн эмнэлгийн ор хүүхдүүдээр дүүрчээ. Хэтэрхий тураалд орсондоо яс нь хэрзийн үзэгдэх эдгээр хүүхдүүд амьсгалахад хүртэл хүндрэлтэй харагдах аж. Зарим нярайн толгой ээжийнхээ гарын алганаас жижигхэний дээр өвчиндөө зовиурлан уйлах нь хүртэл сулхан сонсогдох төдий л.

 

 

Энд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүл бүгд хоол тэжээлийн дутагдалд орсон ба өөр олон хүүхэд эмнэлэгт хэвтэх шаардлагатай байгаа хэдий ч тус эмнэлэгт орны хүрэлцээ хангалтгүй байгаа юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Омар Абуди эмнэлэгт өөрийн биеэр очин нөхцөл байдалтай танилцсныхаа дараа хэлэхдээ, "Өвөл болж цаг агаар хүйтрэхийн хэрээр цар тахлын дэгдэлт нэмэгдвэл энд нийгэм тэр чигтээ хямарч, хоол хүнс болон эмнэлгийн эм тариа хомсдоход хүрнэ. Ингэснээр олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюултай дүр зураг харагдаж байна” хэмээв.

 

 

Талибан ба Исламын улс бүлэглэл хоорондын тэмцэл өрнөж буй Кунар мужаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх үеэр ирсэн 3 настай хүүгийн ээж зүсэм талх ч олдохгүй байгаа тухайгаа ярьжээ. Бас нэг хүүхдийн ээж эмнэлэгээс зөвлөсөн эмийг худалдаж авах боломжгүй гэдгээ хэлээд санаа алдсан юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02