АНЭУ: Цар тахлыг “даван туулсан” болохоо зарлалаа
2021, 10 сарын 7. 1:530

Арабын Нэгдсэн Эмират Улс шинэ коронавирусийн халдварын “ард гарснаа” орон нутгийн цагаар 6-ны өдөр зарлав.

Абу Дабигийн угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Заид аль-Нахайан WAM мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө "Бид цар тахлыг маш их үнээр даван туулж чадлаа. Гэхдээ бид энэ бүхнээс их зүйлийг сурч авлаа” гэжээ. Тэрээр үргэлжлүүлэн "Одоо ард иргэддээ өдөр тутмын хэвийн амьдралаа үргэлжлүүлж болох итгэлийг өгөхийг хүсч байна" гээд "Хямралыг даван туулахад тусалсан бурхандаа талархаж байна" хэмээн онцлов.

Тус улсад цар тахлын тохиолдлын тоо өнгөрөгч 7-р сарын байдлаар өдөрт 2,000 гаруй бүртгэгдэж байсан бол тэр үеэс эрчимтэй буурсаар 6-ны өдрийн байдлаар шинэ батлагдсан тохиолдлын тоо 156, нас барсан хүний ​​тоо 3 бүртгэгдсэн байна. Эрүүл мэндийн ажилтнуудын хэлж байгаагаар шинэ тохиолдлын ихэнх нь гадаадын иргэд бөгөөд хөнгөн шинж тэмдэгтэй байгаа гэж тайлбарлав. Энэ нь өнгөрсөн оны наймдугаар сараас хойш шинэ батлагдсан халдварын тоо 200-аас бага бүртгэгдсэн анхны тохиолдол юм.

9 сая орчим хүн амтай АНЭУ нь дэлхий дээр нэг хүнд ногдох анхан шатны вакцинжуулалтын түвшин хамгийн өндөр байгаа бөгөөд хүн амын 90 гаруй хувь нь дор хаяж эхний тундаа хамрагдсан байгаа бол 82.5% нь вакциныхаа 2 тунд бүрэн хамрагдсан байна.

Арабын Нэгдсэн Эмират улсад гадаадын иргэд олноор ирж аялал жуулчлалын салбарын “жинтэй тоглогчийн” байр сууриа эргүүлэн авч байна гэж Франс-Пресс агентлаг мэдээлэв. Түүнчлэн нэг жилээр хойшлоод байсан 'Дубай Экспо 2020’ энэ сарын эхээр нээлтээ хийгээд байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53