ДЭМБ: Дэлхийд анх удаа хумхаа өвчний эсрэг вакциныг баталлаа
2021, 10 сарын 7. 9:330

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс дэлхийн хамгийн анхны хумхаа өвчний эсрэг вакциныг баталлаа.

Тус байгууллагаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Америкийн GlaxoSmithKline эмийн компаниас боловсруулсан хумхаа өвчний эсрэг “Mosquirix” вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрч байгаагаа зарлаж тус вакциныг өргөнөөр ашиглахыг зөвлөжээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс хэлэхдээ “Энэ бол түүхэн өдөр юм” гээд “хумхаа өвчний эсрэг бид энэхүү вакцин болоод өдийг хүртэл ашиглаж ирсэн бусад тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн тусламжтайгаар жил бүр хэдэн арван мянган хүүхэд, залуучуудын амь насыг аврах боломжтой болох юм” гэж онцлов.

Энэхүү шийдвэрийг ДЭМБ-аас 2019 оноос хойш хэрэгжүүлж буй хумхаа өвчний эсрэг вакцинжуулалтын туршилтын төслийн үр дүнд үндэслэн гаргасан бөгөөд Гана, Кени, Малави гэсэн гурван улсын 800,000 иргэдийн хамруулжээ.

Шумуулаар дамжин халдварладаг хумхаа өвчний улмаас жил бүр дэлхий даяар 400,000 гаруй хүн нас бардаг бөгөөд ихэнх нь Африк тивд тохиолддог аж.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02