БНХАУ-д хуучин орон сууцны хорооллуудыг шинэчилж байна
2021, 10 сарын 7. 10:351

БНХАУ олон жилийн хугацаанд хүмүүс аж төрсөн сууршилийн бүсүүдэд амьдрах нөхцөлийг сайжруулах үүднээс хуучирч, муудсан орон сууцны хорооллуудыг сэргээн засварлахаар болжээ.

Уг ажлынхаа хүрээнд тэд он гарснаас хойших 8 сарын хугацаанд орон сууцны 47300 байгууламжийг сэргээн засварлах, дахин барих ажлыг эхлүүлсэн байна.

Энэ нь Хятадын засгийн газраас сэргээн засварлахаар төлөвлөөд буй нийт байгууламжийн 87.7 хувийг бүрдүүлж байгаа гэнэ.

Тус улсын засгийн газрын хувьд хуучны шавж босгосон шавар байшин бүхий тосгодыг орчин үеийн өнгө үзэмжид нийцүүлэх нь нэн тэргүүний ажил байсан юм. Улмаар энэ онд багтааж 53 мянган эвдэрч нуран балгас болсон байшинг сэргээн засварлахаар төлөвлөөд байгаа ажээ.

Тийнхүү хүмүүсийн амьдрах нөхцөл, орон сууцыг шинэчилж, орчин үед нийцтэй болгосноор хотжилтыг саармагжуулах гэнэ.


Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02