Вьетнам улс 2022 оны зургадугаар сараас хилээ бүрэн нээхээр төлөвлөжээ
2021, 10 сарын 7. 17:512

Вьетнам улсын засгийн газар энэ оны арван хоёрдугаар сараас эхлэн аялал жуулчлалын гол цэгүүдээ нээхээр төлөвлөөд байгаа бөгөөд ирэх оны зургадугаар сар гэхэд хилээ бүрэн нээхээр товложээ. Гэхдээ хилээр орж ирэх жуулчид вакциндаа бүрэн хамрагдсан байх ёстой гэнэ.

Тус улсын хувьд цар тахал эхлэхтэй зэрэгцэн хилээр орж ирэх хүмүүст маш чанга шаардлага тавих болж, аялал жуулчлалын салбар нь бусад улсын адилаар ихээхэн алдагдал хүлээсэн юм.

Гэвч улс орнууд коронавирустэй дасан зохицож амьдрахаар шийдэн, хөрш Тайланд улс нь ч хилээ нээх болсонтой холбогдуулан Вьетнам улсын засгийн газраас ирэх арван хоёрдугаар сард тодорхой хэдэн цэгт жуулчид хүлээн авах төлөвлөгөөг боловсруулжээ. Одоогоор тухайн төлөвлөгөөний хүрээнд жуулчдад вакцинаас өөр ямар шаардлага тавих нь тодорхойгүй байгаа юм.

Вьетнам улсын хувьд 2019 онд нийт 18 сая хүн хилээр нэвтрүүлж байсан бол энэ онд ердөө 3.8 сая хүн л тус улсын хилээр орсон байна. Засгийн газрын зүгээс хилээ ямар ч аюулгүй болсон үед нээнэ хэмээж байгаа боловч одоогийн байдлаар 98 сая хүн амтай улсын дөнгөж 13 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан байгаа ажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
02024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
02024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36