Биткойны ханш эргэн өсч 55.000 ам.долларт хүрлээ
2021, 10 сарын 8. 0:050

Биткойны ханш дахин 55,000 ам.долларыг давж, сүүлийн таван сарын хамгийн дээд хэмжээндээ хүрчээ.

Криптовалютын аналитик компани болох CoinMetrics-ийн мэдээлснээр, Биткойны ханш орон нутгийн цагаар өнөөдөр үдээс өмнө 55,499 ам.доллар болж өссөн нь хоёр өдөр дараалан өссөн үзүүлэлт болсон гэжээ. Биткойн нь зөвхөн энэ долоо хоногт 13%-иар өссөн бол энэ онд 87%-иар өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн Ethereum -ийн үнэ 1.89%-иар өсч 3590.86 ам.долларт хүрсэн байна.

CNBC сувгийн мэдээлснээр АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын (SEC) дарга Гари Генслер, бид Хятад улс шиг криптовалютыг хориглохгүй хэмээн хэлсэн нь хөрөнгө оруулагчдын сэтгэл санаанд эерэгээр нөлөөлөн институциональ хөрөнгө оруулагчдын худалдан авах итгэлийг нэмэгдүүлсэн гэжээ. Мөн Холбооны нөөцийн банкны дарга Жером Пауэлл мөн өнгөрсөн долоо хоногт криптовалютыг хориглох бодолгүй байгаагаа мэдэгдсэн нь АНУ-д ямар ч байсан криптовалютын арилжааг хууль бус хэмээн үзэхгүй нь тодорхой болж, ийнхүү ханш өсөхөд нөлөөлсөн бололтой.

Биткойн нь өнгөрөгч 4-р сарын дундуур 64,000 ам.долларын ханшийг давж, түүхэн дээд амжилтаа тогтоосон боловч дараа нь Хятад улсын зүгээс хийсэн хориг арга хэмжээ зэрэг хэд хэдэн сөрөг хүчин зүйлийн нөлөөгөөр нэг хэсэг 30,000 ам.доллароос доош буугаад байсан юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02