Тайвань улсын нутаг дэвсгэрт АНУ-ын цэргийн нууц бүлэг нэг жил орчим бэлтгэл хийж байсныг илрүүлжээ
2021, 10 сарын 8. 10:250

АНУ, БНХАУ-ын хоорондын харьцаа хурцадмал байх энэ үед Тайвань улсын нутаг дэвсгэрт цомхон бүрэлдэхүүн бүхий Америкийн цэргийн нууц бүлэг нэг жил орчим бэлтгэл хийж байсныг илрүүлжээ.

АНУ-ын тусгай албаны 20 орчим цэрэг, тодорхойгүй тооны тэнгисийн цэргүүд Тайванийн хүчний байгууллагыг бэлтгэл хийлгэж байсан байна. Тэднийг Трампын засгийн газраас Тайвань улс руу илгээж байсан боловч саяхныг хүртэл тэдний тухай мэдээлэл огт байгаагүй гэнэ.

Вашингтоноос 1979 онд БНХАУ-тай дипломат харьцаа тогтоосноос хойш Америкийн цэргүүд Тайванийн нутаг дэвсгэрт суурьшиж байгаагүй юм.

Цэргүүдийн тухайд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд, “Манай улс өөрийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад шаардлагатай бүх л арга хэмжээг авах болно” хэмээжээ.

Харин болсон явдлын талаар АНУ-ын цэргийн зөвлөх Жулиан Күгийн мэдээлснээр, “Цэргийн бэлтгэл явагдаж байгаа нь ил нууц байсан. БНХАУ ч энэ тухай мэдэж байсан. Гэхдээ ард түмэнд үүнийг зарлах нь нүсэр хэрэг. Бид Хятадын засгийн газарт хэлээгүй ч тэд мэдэж л байсан, гэвч ингээд зарлачхаар хятадууд засгийн газраа ямар нэг авахыг шаардах болно” гэсэн юм.


Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15