Арван зургадугаар зуунаас улбаатай итали таваг 1.7 сая ам.доллароор худалдаалагджээ
2021, 10 сарын 8. 12:510

Арван зургадугаар зуунаас улбаатай, Самсон, Делила нарын библид гардаг үлгэрийг дүрсэлсэн “маш ховор” төрлийн керамик таваг дуудлага худалдаагаар 1.7 сая ам.долларын үнэ хүрчээ.

27 см диаметр бүхий тус тавгийг 1520-1523 оны үед Никола да Урбино гэх хүн урласан гэж үзэж байгаа бөгөөд Итали гаралтай энэхүү шаазан эдлэлийг шавраар бүтээж, шаазангийн будгаар будаад цагаан тугалгаар нимгэн гэгч бүрсэн ажээ.

Улмаар дуудлага худалдааг зохион байгуулагчдын зүгээс тавгийг 109,000-163,000 ам.долларын үнэ хүрнэ гэж тооцож байсан бол лхагва гарагт болсон дуудлага худалдааны үеэр тухайн тооцоо 10 дахин үржигдсэн байна.

Никола да Урбино гэсэн гарын үсэг бүхий тус тавгийг урласан хүнийг Никола ди Габриэлэ Сбраге гэж таамаглаж байгаа бөгөөд тэрээр арван зургадугаар зууны Италийн майолик урлалын гол төлөөлөл юм. Тавгийг олоход ихэд нандигнаж боогоод шүүгээнд хийж хадгалсан байжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52