Татварын хөнгөлөлттэй нөхцөл зэргийг харгалзан Тесла төв байраа Техас руу нүүлгэхээр болжээ
2021, 10 сарын 8. 14:420

Америкийн цахилгаан машин үйлдвэрлэгч Тесла Моторс компани өөрийн төв байраа Калифорни муж дахь Цахиурын хөндийгөөс Техас мужийн Остин хот руу нүүлгэхээр болжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск төв байраа нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа Техас мужийн Остин хотод орон нутгийн цагаар 7-ны өдөр болсон хувьцаа эзэмшигчдийн хурал дээр зарласан тухай CNBC суваг мөн өдөр мэдээлэв. Гэсэн хэдий ч тус компани төв байраа нүүлгэн шилжүүлэхээс үл хамааран Калифорнийн Фремонт дахь угсрах үйлдвэртээ цахилгаан автомашины үйлдвэрлэлээ улам нэмэгдүүлэх болно гэж Маск онцолжээ.

CNBC сувгийн мэдээлснээр “Техас мужийн зүгээс аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлдэг нь компаниуд тус муж руу нүүх нэг гол шалтгаан болсоор ирсэн” ба “Тесла нь Oracle болон Hewlett-Packard зэрэг компаниудын араас Техас муж руу төв байраа нүүлгэж буй технологийн аварга компаниудын нэг болж байна” гэв.

Маск өөрөө ч 20 жилийн турш амьдарсан Калифорниа мужийн Лос Анжелес хотоос өнгөрсөн жил нүүж Техасын Остин хотын ойролцоо амьдрах болсон юм. Орлого өндөр байхын хэрээр төлөх татварын хэмжээ ч улам ихэсдэг Калифорни мужтай харьцуулахад Техас муж нь хувь хүний ​​орлогын албан татвар ногдуулдаггүй тул дэлхийн тэргүүн баяны байраа эргүүлэн аваад буй түүнд хөрөнгөө улам арвижуулахад дөхөм болох нь гарцаагүй юм. Санхүүгийн мэдээллийн компани болох Insiderscore-ийн тооцоолсноор Маск энэ онд хувьцааны сонголтуудаар дамжуулан 20 гаруй тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэжээ.

Техас муж дахь түүний бизнес ч улам өргөжин тэлсээр байгаа юм. Остин хотод цахилгаан машин үйлдвэрлэх “Giga factory” үйлдвэр баригдаж байгаа бол SpaceX компанийн пуужин хөөргөх талбай байрладаг Техасын эрэг орчмын суурин сансрын салбарын шинэ хот болон хөгжих төлөвтэй байна.

Энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн хурал ч Остинд баригдаж буй цахилгаан машины үйлдвэрт болсон юм. Маск хэлэхдээ, уг үйлдвэрийн барилгын ажил дууссаны дараа масс үйлдвэрлэлийн систем бэлэн болоход илүү удаан хугацаа шаардагдана гэж онцолжээ. Тэрээр үргэлжлүүлэн Хятадын Шанхай хот дахь үйлдвэрийн барилгыг 11 сарын хугацаанд барьж дуусгасан бол масс үйлдвэрлэлийн системийг бий болгоход нэг жилийн хугацаа шаардагдсан гээд Остин дахь үйлдвэр ч энэ жишгээр явах байх гэжээ.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15