Тайвань: Бид Бээжингээс ирэх дарамт шахалтыг хүлээн зөвшөөрөхгүй
2021, 10 сарын 11. 10:520

Тайвань улсын ерөнхийлөгч Цай Ин-вен тус улсын тусгаар тогтнолд заналхийлсэн хурцадмал байдлыг эсэргүүцэхдээ, “Тайвань улс Хятадаас ирэх дарамт шахалтыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрийн улсын ардчилсан байдлыг хамгаалах болно” хэмээжээ.

Түүний ингэж хэлэх болсон шалтгаан нь БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин Тайванийн үндэсний өдөр болохоос хэдхэн хоногийн өмнө тус улсыг Хятад улсад бүрэн нэгтгэнэ хэмээн тангараг өргөсөн юм.

Улмаар Цай Ин-вений мэдэгдлийг Хятад улсын зүгээс өдөөн хатгасан үйлдэл хэмээн буруушааж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Тайванийг өөртөө бүрэн нэгтгэхийн тулд хүч хэрэглэхийг ч үгүйсгээгүй ажээ.

Тайвань улсын хувьд өөрийгөө тус тогтносон улс гэж хардаг бол БНХАУ Тайванийг ердөө л алслагдмал аймаг гэж үздэг юм.

БНХАУ-ын зүгээс Тайвань улсыг өдөөн хатгасан үйлдэл ойр ойр хийх болсон бөгөөд аравдугаар сар гарснаас хойш 150 гаруй нисэх онгоцыг Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтрүүлсэн байна. Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн ням гарагт Хятадын байлдааны хоёр онгоц тус бүсэд нэвтэрсэн юм.

Цай Ин-вений хэлж байгаагаар, “Тайвань улс хэдий их амжилттай байна, төдий чинээ Хятад улсаас ирэх дарамт шахалт их байх болно” гэнэ.

Түүний дээрх мэдэгдлийн дараагаар Тайванийн байлдааны хоёр онгоц нисэн өнгөрчээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02