Танилц: Хятадын Стивен Хокинг буюу Син Ифан
2021, 10 сарын 11. 15:470

Арван найман настай Син Ифан бол хажуугийн амиотрофик склероз гэх мэдрэлийн булчингийн эмгэгтэй нэгэн. Хятадын Жилин аймагт аймагт төрсөн түүнийг зургаан сартайд нь дээрх эмгэгээр өвчилсөн болохыг тогтоож байжээ.

Тогтсон эмчилгээ үгүй энэ эмгэг нь өвчтөнийг булчингийн хүчээ алдахад хүргэж, аажмаар саажилттай, ярьж, хөдөлж, залгиж, амьсгалж чадахгүй нэгэн болоход хүргэдэг юм.

Disability no bar to student obtaining top marks, admission to university -  Chinadaily.com.cn

Улмаар хүү багаасаа тэргэнцэр хэрэглэх болсон бөгөөд өдгөө 18 килограмм жинтэй тэр тэргэнцэр, асран хамгаалагчаасаа бүрэн хараат аж төрдөг.

Гэвч түүний эцэг эх хүүгээ эмгэгээсээ болоод амьдралд шантрахыг харахыг хүсээгүй юи. Тийнхүү тэдний зүгээс үргэлж хүүгээ дэмжиж, бага сургуулиас ахлах анги хүртэл нь хүүдээ тусалж, шаардлагатай бүхий л дэмжлэгээр хангаж байжээ.

Син Ифан ч эцэг эхийнхээ хичээл зүтгэлийг үнэгүйдүүлэхийг хүсээгүй тул үргэлж хичээн суралцсаар ирсэн юм. Улмаар ахлах сургуулиа төгсөөд ч хүү Элсэлтийн шалгалтдаа өндөр оноо авчээ. Гэсэн ч саажилттай, онцгой асаргаа шаардлагатай хүүг элсүүлэх их сургууль бараг л олдоогүй гэнэ. Олон олон сургуулийг судалж, найдвар тасардаг дээрээ тулж байхад тэдэнд Бейханы их сургууль нааштай мэдээ дуулгасан байна.

Тэд дан ганц хүүг сургуульдаа элсүүлээд орхилгүй хүүд зориулсан ширээ сандлыг бэлдэж, аав ээжтэйгээ амьдрах боломжоор хангахын тулд дотуур байранд нэг өрөө хүртэл гаргаж өгчээ.

Угаас агаарын болон сансрын нислэгт сонирхолтой түүнд элсэн орсон сургууль нь ч ихэд таалагдсан бөгөөд тэрээр үргэлж л татах хүч үгүй орчныг мөрөөддөг байсан юм.

Тийнхүү Син Ифан өөрийн эмгэгт түүртэж, шантралгүй мөрөөдлийнхөө төлөө хичээнгүйлэн суралцсаар их сургуулийн хаалгыг татаж болжээ. Багш нар түүнийг ердийн оюутнаас ялгаж үзэхгүйгээ ч хэлсэн бөгөөд түүний хичээл энэ намрын улирлаас эхлэх гэнэ. Син Ифаны түүх Хятадын цахим орчныг байлдан дагуулж байгаа ба бусад хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай хүүхдүүдэд ч найдвар төрүүлж байгаа ажээ.


Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15