Форбес: АНУ-ын хамгийн баян таван эрхэм тодорчээ
2021, 10 сарын 11. 16:500

Форбес сэтгүүлийн зүгээс жил бүр нийтэлдэг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалт энэ удаа 40 дэх жилдээ уншигчдын гарт хүрчээ. Улмаар редакцын зүгээс дэлхийн хамгийн баян 400 хүнийг жагсаасан бөгөөд тэдний дийлэнх нь америкчууд байсан юм.

Сэтгүүлийн редакцын зүгээс жагсаалтыг гаргахдаа 2021 оны есдүгээр сарын 3-аас хойших хугацааны датаг ашигласан гэнэ.

Жагсаалтад орсон хүмүүсийн ихэнх нь урьд урьдын жилүүдэд жагсаалтад багтаж явсан бөгөөд хөрөнгийн хувьд илүү баян болсон байсан юм. Тийнхүү эхний хорин байранд бичигдсэн хүмүүсийн нийт хөрөнгийн тоо 1.8 их наяд ам.долларт хүрсэн байжээ.

Жагсаалтын эргэн тойронд өөр нэгэн онцлох үйл явдал нь ерөнхийлөгч асан Доналд Трамп 25 жилийн дараа анх удаа хамгийн баян 400 эрхмийн тоонд багтаж чадаагүй байна.

Тэгвэл одоо дэлхийн хамгийн баян 5 эрхэмтэй танилцацгаая.

1. Жефф Безос

Амазон компанийн үүсгэн байгуулагч, саяхан тэтгэвэртээ гарсан Жефф Безос 201 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр нэгдүгээр байранд бичигджээ. Тэрээр ийнхүү дөрвөн жил дараалан хамгийн баян эрхмээр тодорч байгаа юм.

2. Элон Маск

Тесла корпорацигй үүсгэн байгуулагч маань 190.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтын хоёрдугаарт бичигджээ.

3. Марк Зукерберг

Фейсбүүкийн үүсгэн байгуулагч, цагтаа хамгийн залуу долларын тэрбумтнаар нэрлэгдэж байсан Марк Зукерберг энэ жил нийт 134.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтын гуравдугаарт бичигджээ.

4. Билл Гэйтс

Майкрософт корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гэйтс дөрөвдүгээр байранд оржээ. Түүний нийт хөрөнгийн хэмжээ 134 тэрбум ам.доллароор хэмжигдсэн байна.

5. Ларри Пэйж

Гүүгл платформын үүсгэн байгуулагч жагсаалтын тавдугаарт бичигджээ. Түүний нийт хөрөнгө 123 тэрбум ам.доллароор хэмжигдсэн юм.


Эх сурвалж: Fox Business

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28