АНУ: Газрын тосны үнийн өсөлтөөс үүдэн эдийн засаг хүндэрч болзошгүй
2021, 10 сарын 11. 18:050

Уолл Стрит Журнал сонины орон нутгийн цагаар 10-ны өдөр нийтэлснээр эрчим хүчний үнэ, тэр дундаа газрын тосны үнэ нэмэгдэж буй нь АНУ-ын эдийн засагт аюул учруулж байна гэжээ.

Нью-Йоркийн бирж дээр арилжаалагддаг West Texas Intermediate маркийн түүхий нефтийн үнэ энэ онд 64%-иар өсч, нэг баррель нь 2014 оноос хойш анх удаа 80 долларыг давлаа.

Түүнчлэн байгалийн хийн үнэ зургаан сарын дотор хоёр дахин өссөний дээр энэ жил халаалтын тос ч мөн 68%-иар өссөн байна.

Эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан ирэх онд АНУ-ын өсөлт 3.5% -иас 1.5% хүртэл буурна гэж Финляндын Нордиа банкны шинжээч Андреас Ларсен таамаглаж байгаа аж. Мөн түүнчлэн хэрэв эрчим хүчний үнэ 40%-иар нэмэгдэх юм бол зөвхөн АНУ-аар тогтохгүй дэлхийн эдийн засгийн байдал уналтад орно гэж тэрээр дүгнэжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02