Австри: Александр Шалленберг шинэ канцлераар томилогджээ
2021, 10 сарын 12. 10:050

Австри улсын канцлер асан Себастьян Курц авлигын хэрэгт холбогдсоны улмаас суудлаасаа бууж байгааг бид мэдээлсэн. Тэгвэл даваа гарагт түүний орыг залгах шинэ канцлерыг томилжээ.

Өмнө нь гадаад хэргийн сайдаар ажиллаж асан шинэ канцлерыг Александр Шалленберг гэдэг бөгөөд өдгөө 52 настай тэрээр карьерын дипломатч мэргэжилтэй. Тэрээр өмнөх канцлер Себастьян Курцтай ойр холбоотой нэгэн ажээ. Тийнхүү шинэхэн канцлер даваа гарагт Вена хотын Хофбург ордонд Ерөнхийлөгч Александр Фан дер Белленд тангараг өргөсөн байна.

Харин Себастьян Курцын хувьд Австри ардын намын дарга хэвээр ажиллах бөгөөд Австрийн засгийн газрын гишүүн хэвээр байх гэнэ.

Улмаар Александр Шалленбергийг канцлераар томилох нь Курц засгийн эрхэнд нөлөөллөө хадгалан үлдэж буй хэрэг гэж үзэх хүн олон байгаа ажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04