Франц: Нэгдүгээр сараас эхлэн жимс жимсгэнийг хуванцар саванд баглаж зарахыг хориглоно
2021, 10 сарын 12. 18:110

Даваа гарагт Францын хүрээлэн буй орчны яамнаас хуванцрын хэрэглээг багасгахын тулд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн жимс жимсгэнийг хуванцар, гялгар сав баглаа боодолд баглаж худалдаалахыг хориглох болжээ.

Дээрх хуулийг энэ оны хоёрдугаар сард баталсан бөгөөд тус хууль нь ирэх оны эхний өдрөөс хэрэгжих юм. Улмаар хуулийн хүрээнд 30 орчим төрлийн жимс жимсгэнийн жагсаалтыг нийтэд танилцуулсан байна. Тэдгээр жимсийг ямар ч гялгар, хуванцар сав баглаа боодолгүй зарах ёстой гэнэ. Мөн жагсаалтад хэд хэдэн төрлийн хүнсний ногоо багтсан юм.

Энэ оноос Франц улс хуванцар соруул, аяга, гал тогооны хэрэглэлүүдийг хориглоод байгаа ажээ.

Гэсэн ч одоогоор хэд хэдэн төрлийн жимс, хүнсний ногоог хуванцар савлагаатай зарах шаардлагатай байгаа бөгөөд 2026 оны зургадугаар сар гэхэд бүх л төрлийн хуванцрын хэрэглээг танах гэнэ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42