Европын Холбоо: Афганистанд 1 тэрбум еврогийн тусламж үзүүлэх төлөвлөгөөгөө зарлалаа
10 сарын 12. 23:260 сэтгэгдэл607

Европын холбооны харьяа Европын Комиссын зүгээс Афганистаны ард түмэн болон хөрш зэргэлдээ улс орнуудад нэг тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөгөө зарлалаа.

Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен орон нутгийн цагаар 12-ны өдөр цахим хэлбэрээр болсон 'Афганистантай холбоотой G20-ийн тусгай дээд хэмжээний уулзалт'-ын үеэр хэлэхдээ "Афганистан улсад хүмүүнлэгийн болон нийгэм эдийн засгийн ноцтой аюул нүүрлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд бид чадах бүхнээ хийх ёстой” хэмээн онцлоод уг төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

Европын холбооны зүгээс аль хэдийн зарлаад байсан 300 сая еврогийн санхүүжилттэй вакцин нийлүүлэх ажил болон тус улсын ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх, хүний ​​эрхийг хамгаалах арга хэмжээг идэвхжүүлэх зэргээр Афганистаны иргэд болон хөрш зэргэлдээ орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг энэхүү төлөвлөгөөний хүрээнд авч хэрэгжүүлэх ажээ.

Урсула фон дер Лейен хэлэхдээ "Бид хүний ​​эрхийг хүндэтгэн дээдлэх ёстой гэсэн нөхцөлөө тодорхой илэрхийлсэн” гээд “Гэвч Афганистаны энгийн номхон иргэд Талибанчуудын үйлдлийн төлөөсийг төлөх ёсгүй" хэмээн нэмж дурдав.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ