Английн хатан хаан албан ёсны томоохон арга хэмжээнд анх удаа таягтай хүрэлцэн иржээ
2021, 10 сарын 13. 0:250

Өдгөө 95 настай Английн хатан хаан II Елизавета албан ёсны томоохон арга хэмжээнд анх удаа таягтай хүрэлцэн ирсэн байна.

 

 

Британийн өдөр тутмын The Times сонины орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээлснээр, Хатан хаан Вестминстерийн сүмд зохион байгуулагдсан Ахмадын холбооны 100 жилийн ойд зориулсан ёслолд оролцохдоо хар өнгөтэй таяг тулж ирсэн талаар онцлов. Хатан хаан машинаас буугаад суудалдаа очих хүртлээ таяг тулан явсан байна.

Тэрээр 2004 оны 1-р сард өвдөгний мэс засалд орсныхоо дараа хэрэглэж байсан хар таяг мөн байсан бөгөөд тэр үеэс хойш таяг тулсан байдалтайгаар хэвлэл мэдээллийнхэний дуранд өртөөгүй тухай The Times мөн мэдээлэв.

Букенхамын ордны зүгээс хатан хааны таягны талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Телеграф сонины онцолсноор хатан хааны энэ удаагийн таяг тулсан байдлаас анзаарахад ноцтой эрүүл мэндийн шалтгаанаар бус харин тухтай байдлаа хангах зорилгоор ашигласан бололтой гэжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26