Дэлхийд хамгийн их борлуулагдсан цар тахлын вакцинаар 'Pfizer' нэрлэгдлээ
10 сарын 13. 1:260 сэтгэгдэл1,841

Уолл стрит журнал (WSJ) сонины орон нутгийн цагаар 11-ний өдөр мэдээлснээр Pfizer-BioNtech-ийн боловсруулсан вакциныг дэлхийд хамгийн их борлуулагдсан цар тахлын эсрэг вакцинаар нэрлэжээ.

WSJ-ийн мэдээлснээр Латин Америкаас Ойрхи Дорнод хүртэлх олон арван улс орнууд цар тахлын эсрэг вакцинаар Pfizer-ыг сонгож байна гэв.

Турк улс Pfizer болон Хятадын Sinovac вакциныг хамтад нь нэвтрүүлсэн ба саяхнаас 2 тун Sinovac тариулсан хүмүүс ч нэмэлт тунгаар Pfizer-ыг сонгох боломжтой болжээ. Их Британи өөрийн оронд үйлдвэрлэсэн AstraZeneca-ийн оронд Pfizer-ийг нэмэлт тун вакцинд ашиглахыг зөвлөж байгаагаас гадна Аргентин улс вакцин худалдаж авах тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулан зөвхөн Pfizer-тай гэрээ байгуулжээ. Бразил ирэх жилийн вакцины төлөвлөгөөгөө танилцуулахдаа SinoVac-ийг хассан байна.

Дюкийн их сургуулийн дэлхийн эрүүл мэндийн инновацийн төвийн мэдээлснээр одоогийн байдлаар дэлхий даяар 3.5 тэрбум тун Pfizer вакцин зарагдсан байгаа аж. Энэ нь дэлхийд вакцин нийлүүлэлтээрээ 2-т орж буй AstraZeneca -аас даруй 1 тэрбум тунгаар илүү байгаа юм. Pfizer ирэх жил 4 тэрбум тун үйлдвэрлэх зорилт тавьжээ.

Судлаачдын харж байгаагаар тус вакциныг илүүд үзэх болсон шалтгаан нь дельта хувилбарын эсрэг үр дүн өндөртэй байгаагаас гадна AstraZeneca болон Janssen вакцинуудаас ялгаатай нь тромбоз үүсгэх эрсдэл байхгүй гэж WSJ мөн мэдээлэв.

Энэ мэт шалтгаанаас үүдэн Pfizer вакцины эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр зарим улс орнууд өндөр үнээр Pfizer вакцин худалдан авч байгаа аж. Тодруулбал Израилийн Эрүүл мэндийн яамны ажилтан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард орон нутгийн Канн сувагт Pfizer вакцины нэг тунг 62 ам.доллараар худалдаж авсан хэмээн мэдэгдэж байв. Энэ бол тус компанийн хамгийн өндөр үнээр байгуулсан гэрээ юм.

Харин Европын Холбооны гишүүн орнуудад нэг тун вакцины үнийг 18 ам.доллараас 23 ам.доллар болгож өсгөсөн бол Бразил улс фөнгөрөгч 5-р сард 1 тунг 12 ам.доллароор авахаар гэрээлсэн нь 3-р сард байгуулсан гэрээний үнээс 2 ам.доллароор нэмэгдсэн байсан талаар WSJ мэдээлэв.

Pfizer-ийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "Бид вакцинаа дундаж орлоготой орнуудад баян орнуудын үнээс хоёр дахин хямд үнээр санал болгож байгаа бол бага орлоготой орнуудад өөрийн өртгөөр нь борлуулж байгаа” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: Korean Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ