Ла Пальма: Галт уулын хайлмаг цементийг үйлдвэрийг дайрч, хөл хорио тогтоох шаардлага гарчээ
10 сарын 13. 11:270 сэтгэгдэл811

Испани улсын Ла Пальма арал дээрх Кумбре Вэйя галт уул идэвхжиж, дэлбэрээд бараг сар гаруй хугацааны нүүрийг үзэж байгаа билээ. Харамсалтай нь галт уулын хайлмаг одоо ч урссаар байгаа бөгөөд замдаа таарах бүхнийг залгиж байгаа юм.

Тэгвэл даваа гарагт галт уулын хайлмаг цементийн үйлдвэрийг дайрч, өтгөн хар утаа ялгаруулж, хорт хий ялгаруулах болсноор эрх баригчдын зүгээс тухайн бүсэд оршин суугчдыг хөл хорионд оруулах болжээ.

Улмаар Эл Пасо, лос Ланос де Ариданэ гэх тосгодын ард иргэдийг гэртээ, аль болох дотор орчинд байж, цонх, хаалгаа бүгдийг битүүмжлэн хааж, агааржуулагч ажиллуулахгүй байхыг зөвлөсөн байна.

Одоогийн байдлаар галт уулын хайлмаг 1186 барилга, байгууламжийг сүйдлээд байгаа бөгөөд 600 хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ