Коронавирусээс сэргийлэх журмыг мөрдөөгүй шалтгаанаар огцорсон Мэтт Ханкок НҮБ-д ажиллах болжээ
10 сарын 13. 12:330 сэтгэгдэл1,144

Их Британи улсын Эрүүл мэндийн яамны нарийн бичиг асан Мэтт Ханкок НҮБ-ын тусгай төлөөлөгчөөр ажиллах болжээ.

Энэ тухай мэдээллийг тэрээр өөрийн Твиттер хуудаснаа нийтэлсэн бөгөөд түүний шинэхэн ажил нь Африк тивийг коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэнэ.

Тэрээр дөрвөн сарын өмнө Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн суудлаас буугаад байсан юм. Харин шалтгааныг нь коронавирусийн журам биелүүлэлгүй, гэр бүлээс гадуурх хүнтэй олон нийтийн газар дотно харилцаа үүсгэсэн гэжээ. Тодруулбал, Мэтт Ханкок өөрийн туслах Жина Коладангело гэх эмэгтэйтэй үнсэлцэж байгаа дүрс олон нийтийн цахим хуудаснаа нийтлэгдсэн бөгөөд тухайн үед Их Британи улсын засгийн газраас гэр бүлээс гадуурх холбоотой хүмүүстэй 2 метрийн зайтай харилцах журам мөрдөгдөж байжээ.

Энэ талаарх мэдээлэл тухайн үедээ ихээхэн шүүмжлэл дагуулаад байсан учир нь коронавирусийн цар тахал аюултай түвшинд байхад, журам баталж, хэрэгжүүлэх ёстой албаны ажилтан тийнхүү өөрөө журмаа зөрчиж, бас болоогүй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэдэг юм.

Харин түүний шинэхэн ажилд баяр хүргэх хүн цөөхөн байсан учир нь Их Британи улсын цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээ анхнаасаа буруу байсан гэж үзэх хүмүүс олширсонтой холбоотой ажээ. Улмаар ард иргэд нь засгийг газрынхаа хэрэгжүүлсэн бодлогыг буруушааж, сүргийн дархлаа үүсгэх нэрийдлээр олон түмний амь насыг эрсдэлд оруулсан гэж үзэж байгаа гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ