Нидерланд: Ижил хүйстний гэрлэлтийн тухай хууль хаан угсааныханд ч хүчин төгөлдөр үйлчилнэ
2021, 10 сарын 13. 14:080

Нидерланд улс 2001 оноос ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн билээ. Гэвч хаан удам угсаа залгамжлагчтай байснаар үргэлжилдэг тул өдийг хүртэл тус хууль эрхэм дээдэс нарт үйлчлэх эсэх нь тодорхойгүй байсан юм.

Тэгвэл Нидерланд улсын ерөнхий сайд Марк Руттэгийн хэлж байгаагаар, хаан ширээг залгамжлах хэн ч байсан ижил хүйстэнтэйгээ гэрлэж болох гэнэ.

Түүний хэлснээр, “Ердөө онолын хувьд хаан ширээ угсаа залгамжлагчгүй болох вий гэхээс сэрэмжилж тус хууль дээдсийн хүрээнийхний дунд яригддаггүй байсан байх, гэхдээ дараагийн хатан хаан маань хүсэх юм бол ижил хүйстэнтэйгээ гэрлэж болно” хэмээжээ.

Нидерланд улсын хаан ширээний хамгийн ойрын залгамжлагч гүнж Амалиа энэ жил 18 нас хүрч буйтай холбогдуулан дээрх сэдвийг хөндөх болсон байна. Хэдийгээр Амалиа одоогоор гэрлэх хүнээ сонгоогүй байгаа ч энэ мэт яриа аль эрт гараад эхэлжээ.

Гэсэн ч хаан угсааны хүрээнд ижил хүйстэнтэйгээ гэрлэх гэдэг асуудал хангалттай тодорхой болоогүй л байгаа юм. Учир нь ижил хүйстэн гэр бүл хүүхэд өргөж авах, эсвэл үрийн шингэний донорын аргаар хүүхэдтэй болж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн хүүхдийг хаан угсааны залгамжлагч мөн гэж үзэх үү гэдэг асуудал үүсэж байгаа ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04