Хүргэлтийн жолооч нар Амазоны эсрэг гомдол мэдүүлжээ
10 сарын 13. 15:370 сэтгэгдэл801

Амазон компанийн хүргэлтийн үйлчилгээг гардан гүйцэтгэдэг жолооч нар хуулийн фирмтэй хамтран жолооч нарын эрхийн хүрээнд гомдол мэдүүлжээ.

Лэй Дэй гэх хуулийн фирмээс мэдээлж байгаагаар, "Гуравдагч талын оролцоотойгоор Амазоны хүргэлтийг гүйцэтгэдэг байхаас үл хамааран жолооч нарт байгууллагынхаа ажилчидтай ижил эрх эдлүүлэх учиртай" гэж үзэж байгаа гэнэ.

Одоогийн байдлаар жолооч нар хувиараа хөдөлмөр эрхлэгч гэсэн тодорхойлолттой ажилладаг бөгөөд улмаар цалингийн хэмжээ үндэсний доод хэмжээнд хүрдэггүй, амралтын өдрүүдээр урамшуулал авдаггүй гэсэн үг юм.

Мөн жолооч нар болоод Амазон компанийн дунд зуучийн байгууллага буюу гуравдагч тал ажилладаг тул жолооч нар Амазонд бүрэн харьяалагддаггүй байна.

Гэсэн хэдий ч Амазоны зүгээс жолооч нарт үүрэг даалгавар оноож, тодорхой цагт хүргэлтийг гүйцэтгэсэн байхыг зааварчилдаг тул үндсэн ажилчдаас ялгаагүй гэдэг үндэслэлээр тухайн гомдлыг өмгөөлж байгаа ажээ.

Хэрэв тухайн гомдлын хүрээнд жолооч нар шүүхэд ялалт байгуулбал их хэмжээний нөхөн төлбөр авах бөгөөд цаашлаад хөдөлмөрийн гэрээнд нь ч өөрчлөлт орж болох юм. Тиймээс гомдол мэдүүлсэн жолооч нар бусдыгаа уриалж, шүүхийн өмнө Амазоны эсрэг хамтрахыг санал болгож байгаа гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ