АНУ: Сайн дураараа ажлаасаа гарах хүмүүсийн тоо дээд хэмжээнд хүрчээ
2021, 10 сарын 13. 16:000

АНУ-д өнгөрсөн наймдугаар сард сайн дураараа ажлаасаа гарах хүмүүсийн тоо дээд хэмжээнд хүрчээ. Улмаар 4.3 сая хүн наймдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн байна.

Энэ нь долдугаар сарын тоон үзүүлэлттэй харьцуулахад даруй 2.7 хувиар өссөн үзүүлэлт болохыг “Нээлттэй ажлын байр болоод хөдөлмөрийн зах зээлийн эргэлтийн судалгаа”-ны тайланд дурджээ. Тус судалгааг 2000 оноос хойш гаргаж байгаа бөгөөд урьд ийм олон хүн ажлаасаа гарч байсан тохиолдол үгүй юм.

Харин хүмүүсийн ажлаасаа гарах болсон шалтгааныг цалин хөлсний хэмжээ, ажлын нөхцөлтэй нь холбон тайлбарласан байна. Түүнчлэн байр, хоолны үйлчилгээ, бөөний худалдаа, төрийн болон орон нутгийн захиргааны боловсролын салбарын хүрээнд хүмүүс хамгийн ихээр ажлаа хүлээлгэн өгсөн болохыг ч тайланд дурджээ.

Улмаар байгууллагууд ажилтны хомстолд орж байгаа бөгөөд нээлттэй ажлын байрны тоо ч мөн 10.4 сая буюу маш өндөр байгаа юм. Энэ маягаараа ажил хийх хүн олдохгүй бол үнийн өсөлтөд нөлөөлж, бүтээгдэхүүн үйлчилгээний хэвийн байдал алдагдаж, хүргэлт, шуудангууд саатах болно хэмээжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49