Израил: 1500 жилийн настай дарсны үйлдвэрийн балгасыг илрүүлжээ
10 сарын 13. 23:470 сэтгэгдэл3,194

1500 жилийн настай хэмээн таамаглаж буй дарсны үйлдвэрийн балгасыг Израилийн археологичид илрүүлжээ.

ВВС агентлагийн орон нутгийн цагаар 11-ний өдөр мэдээлснээр 1500 жилийн өмнө үйл ажиллагаа явуулж байсан хэмээн таамаглаж буй уг дарсны үйлдвэрийн балгасыг Израилийн төв хэсэгт орших нийслэл Тель-Авив хотын өмнөд хэсгийн Явне орчмоос малтлага хийн илрүүлсэн гэжээ. ВВС-ийн мэдээлснээр энэхүү олдвор нь өнөөг хүртэл илрүүлсэн Византийн үеийн хамгийн том талбайтай дарсны үйлдвэрийн балгас юм.

 

 

Израилийн Соёлын өвийн захиргаанаас мэдээлснээр уг газарт таван дарсны сав, хэд хэдэн дарсны зоорь, дарс хадгалах зориулалттай шавар зуух зэрэг байжээ. Археологичдын тооцоолсноор тус дарсны үйлдвэр нь жилд 2 сая литр дарс үйлдвэрлэдэг байсан болов уу хэмээн таамаглаж байгаа аж.

 

 

Малтлагад оролцсон Жон Селигман хэлэхдээ "Энэ бүс нутагт үйлдвэрлэсэн дарс нь "Газа” хэмээх нэрээр алдаршсан байсан” ба “тус үйлвэрийн дээд зэрэглэлийн дарс болон согтууруулах үйлдэл багатай цайвар цагаан дарс зэргийг Газар дундын тэнгисийн ойролцоох Египет, Турк, Грек рүү экспортлодог байсан тухай онцолжээ.

Эх сурвалж: Financial News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ