Далайн боомтууд дээрх логистикийн хямрал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна
10 сарын 14. 9:290 сэтгэгдэл2,363

Дэлхийн хамгийн том боомтуудын нэгийг хариуцдаг оператор болох Арабын Нэгдсэн Эмират улсын DP World компанийн зүгээс олон улсын логистикийн хямрал цаашид ч багагүй хүгацаагаар үргэлжлэх төлөвтэй байна гэжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Султан Ахмед бин Сулейям орон нутгийн цагаар 13 -ны өдөр болсон 'Дубай-2020 Экспо' арга хэмжээний үеэр энэ тухай хөндсөн хэмээн Ройтерс мэдээлэв.

Тэрээр "Ачаа тээвэрлэлт ингэж саатаж байгаа нь богино хугацаанд шийдэгдэх асуудал биш юм” гээд “одоо үүсээд байгаа асуудал хэзээ шийдэгдэхийг таамаглахад хэцүү, цаашид ч багагүй хугацаагаар үргэлжилж магадгүй юм” хэмээн онцолжээ. Тэрээр үргэлжлүүлэн “ирэх 3-4 сарын хугацаанд Одоо ажиллаж буй 56.000 ажилчдаа 100,000 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна" гэж нэмж хэлэв.

Цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн томоохон боомтууд дээр контейнер ачиж буулгах ажил удааширсны дээр хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангахад хүндрэлтэй болж, далайн ачаа тээвэрлэлтийн хэмжээ ихэссэн зэргээс шалтгаалан хөлөг онгоцны ашигтай ажиллах хугацаа харьцангуй багассан нь үүсээд буй логистикийн хямралыг улам бүр хүндрүүлж байна гэжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ