АНУ: Ирэх сараас эхлэн вакцинд бүрэн хамрагдсан гадны иргэдэд бүх хилийн боомтууд нээлттэй
10 сарын 14. 10:310 сэтгэгдэл3,428

АНУ ирэх сараас эхлэн вакцинд бүрэн хамрагдсан гадаадын иргэдэд хуурай газар болон далайгаар нэвтрэх замыг бүрэн нээхээр болжээ.

АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Яамны зүгээс вакцинд хамрагдсан гадны иргэдийг тус улсад агаараар нэвтрэхийг зөвшөөрөөд байгаа бол ирэх сараас хөрш Мексик болон Канад улсуудаас автомашин, төмөр зам, усан онгоцоор нэвтрэхийг зөвшөөрнө гэж мэдэгджээ. Ингэснээр тус улс нь цар тахал дэгдсэнээс хойш 19 сарын дараа агаарын бус хилийн боомтуудаа нээж байгаа юм.

Pfizer, Moderna, Janssen болон тус улсад хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч AstraZeneca вакцинд хамрагдсан хүмүүсийг ямар нэгэн саадгүйгээр хилээр нэвтрүүлэх болсноо зарлажээ.

АНУ-ын засгийн газрын зүгээс энэхүү шийдвэрийг вакцинжуулалтыг дэмжих мөн хэвийн амьдралдаа эргэн орох зорилгоор гаргасан хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд хуурай газар, тэнгисийн боомтууд байрладаг АНУ-ын хойд ба өмнөд бүс нутагт эдийн засаг сэргэх байх гэсэн хүлээлттэй байгаа аж.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ