Коронавирусийн гарал үүслийг тогтоох сүүлийн найдвар буюу ДЭМБ-аас томилсон шинэ баг
10 сарын 14. 13:210 сэтгэгдэл1,488

ДЭМБ коронавирусийн гарал үүслийг тогтоолгохоор шинэ ажлын баг гаргажээ. Тэдний хэлж байгаагаар тус баг нь гарал үүслийг тогтоох сүүлийн найдвар гэнэ. Хэрэв тэд коронавирус хаанаас тарсныг тогтоож чадахгүй болбоос хүн төрөлхтний хувьд цар тахлын гарал нууц хэвээр үлдэх ажээ.

Шинэ ажлын багт нийт 26 мэргэжилтэн ажиллах юм. Тэдний зургаа нь урьд ДЭМБ-аас Хятадад ажиллуулахаар томилсон мэргэжилтнүүдийн багт явж байжээ.

Цар тахал гараад бараг хоёр жилийн нүүрийг үзэх гэж буй энэ цагт вирус хаанаас, хэрхэн тархсан нь нууц хэвээр байгаа юм. Тиймээс шинэ ажлын багийнхан хоёр боломжит хувилбар дээр тулж ажиллах бөгөөд тэр нь вирус Үханий зах дээр амьтнаас хүнд халдварласан уу эсвэл лабораторийн ослоос үүдэн гарсан уу гэдэг хувилбарууд гэнэ.

БНХАУ-ын зүгээс сүүлийн хувилбарыг эрс няцааж байгаа юм. Өнгөрсөн хоёрдугаар сард ДЭМБ-аас Хятад руу томилсон ажлын баг гарал үүслийг тодорхойлж чадаагүй тул ийнхүү дахин ажлын баг томилж байгаа нь энэ ажээ. Улмаар эхний ажлын баг ердөө вирус сарьсан багваахайгаас гаралтай болохыг л тогтоож, лабораториос алдагдсан гэдэг нь бараг л боломжгүй хувилбар гэж дүгнэсэн байна. Гэсэн ч ДЭМБ-ын зүгээс тус хувилбарыг шууд хасчхаж боломгүй гэж үзэж байгаа гэнэ.

Тийнхүү БНХАУ ч өөрсдийн хэмжээнд судалгаа хийх болсон бөгөөд цар тахал гарах үед цуглуулсан хүмүүсийн цусны сорьцод шинжилгээ хийхээр болсон юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ