Binance юаниар криптовалютын арилжаа хийхийг хориглолоо
2021, 10 сарын 14. 14:570

БНХАУ-аас криптовалютын зах зээлд тавьсан хоригийн дагуу Binance юаниар гүйлгээ хийхийг хориглолоо. Улмаар лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ энэ оны сүүлээс эхлэн Хятадын мөнгөн дэвсгэртийн хэрэглээг дэмжихгүй болохоо зарласан байна.

Мөн Binance-ийн зүгээс БНХАУ-ын нутаг дэвсгэрт оршин суудаг хэрэглэгчдийнхээ төлөвийг зөвхөн зарлага гаргах тохиргоотой болгож өөрчлөхөө ч мэдэгджээ.

Тус өөрчлөлт хамаарах хүмүүст Binance цахим шуудангаар өөрчлөлтийг мэдэгдэх болсон байна. Тийнхүү арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөс долоо хоногийн өмнө Хятадад оршин суудаг бүх хэрэглэгчдээ анхааруулга хүргэх болжээ.

Дээрх шийдвэр нь есдүгээр сарын сүүлд БНХАУ-аас бүх төрлийн криптовалютын гүйлгээг хууль бус гэж үнэлж, ард иргэдээ криптовалют худалдан авахыг хориглосонтой холбогдуулан гарсан юм. Хориг гарахтай зэрэгцэн Binance хятад дугаараар бүртгүүлэх гэсэн хүмүүсийн бүртгэлийг хүлээн авахаа больсон ажээ.

Ийнхүү Binance-ийн жишгээр хятад хэрэглэгчдийг хасах ажлыг Matrixport, Mexc зэрэг арилжааны платформууд ч зохион байгуулж эхэлсэн байна.


Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45