Владимир Путин 2024 оны сонгуульд өрсөлдөх эсэхээ шийдээгүй гэв
10 сарын 14. 16:240 сэтгэгдэл781

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эсэхээ шийдээгүй байгаа гэжээ.

Россия 24 телевизээр шууд дамжуулсан ярилцлагад тэрээр Оросын эрчим хүчний долоо хоногийн форумын дараа CNBC телевизийн сэтгүүлч Хэдли Гамблын тавьсан асуултад, “Тийм ээ би дахин нэр дэвшиж болно. Гэхдээ сонгуульд дахин өрсөлдөх эсэх талаар шийдвэр хараахан гараагүй байгаа” хэмээсэн юм.

Харин ерөнхийлөгчөөс өөрийнх нь суудлыг залгамжлагч хэн байх талаар асуухад, “Би энэ асуултад хариулахгүй байхыг илүүд үздэг. Энэ бол миний уламжлалт хариулт. Дараагийн сонгууль болтол шаггүй хугацаа байна.

Энэ сэдвээр яриа өрнүүлэх нь нөхцөл байдлыг тогтворгүй болоход хүргэнэ. Харин улс төрийн хувьд нөхцөл байдал тогтвортой, тайван байснаар эрх баригчид, төрийн байгууллагууд тууштай бөгөөд ирээдүйдээ санаа зовнилгүй ажиллах болно” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ