БНАСАУ: Удирдагчаа баясгахын тулд нүүрээрээ тоосго хагалах цэргүүд олон улсыг цочроожээ
10 сарын 14. 17:244 сэтгэгдэл20,367

Энэ долоо хоногт БНАСАУ-д Батлан хамгаалах салбарын хөгжлийг толилуулах үзэсгэлэн зохион байгуулагдаж, тус улсын эрх баригчид Пхеньянд цуглаж, үзэсгэлэнг тойрчээ. Улмаар үзэсгэлэнгийн дундуур цэргүүд өөрсдийн үзүүлэх тоглолтыг ч толилуулаад амжсан юм.

Зурагтаар дамжуулсан үзүүлэх тоглолт цахим орчинд ч ихээхэн хандалт авсан бөгөөд зарим хүнийг нэлээдгүй цочролд оруулаад авсан байна.

Учир юу гэвэл, цэргүүдийн удирдагчаа баясгахын тулд бэлдсэн үзүүлбэр хэт экстрим байж, үзсэн хүн гайхан бишрэхээс илүүтэй санаа зовнихоор байжээ. Гэсэн ч тийм үзүүлбэрийг Ким Жон Ун удирдагч дүүгийн хамтаар алга ташин үзэж байгаа нь ч дүрс бичлэгт буусан юм.

Цэргүүдийн үзүүлбэрт нүүрээрээ тоосго хагалах, нударга, тохой, алгыг алхаар цохиход дор нь байх тоосгыг хагалах, хоолой, хүзүүгээрээ нарийн төмөр тулж, хоёр талаас нь хүчлэн нугалах зэрэг үзүүлбэр багтсан бөгөөд айдас дагуулсан тус бичлэгийг гайхан шагших нэгэн байхад, үзэж ч чадахгүй хавталзан суух олон ч байжээ.

Дэлгэрэнгүй:


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
2
1
0
1
6
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
Зураг
192.82.67.220
   /
10 сарын 17. 10:40

Эр чадал ,зориг, авхаалж самбаа шаардсан сайхан үзүүлэн тоглолт шдээ. Сүртэй юм алга л байна харин бахархалтай байна.Манай Хүүк ингэх гэж бгаад гэмтэнэ шүү тэр хүнд бүү үзүүл

Kyk
103.26.195.50
   /
10 сарын 15. 20:52

Хүрэлсүх балай үзчих биидээ??!!!!

Zochin
66.181.160.108
   /
10 сарын 15. 13:34

Tsergiin l beltgelshdee yug ni gaihaad soliorood baidiin alh lantuugaar tsohij dood taliin toosgo hagrah ni yu yum busdiig ni bol hiideg hiilegdeg l baisanshdee 80 onoo 3 jiliin hiliin tseregt odoo tagiin yum uzeegui gulugnuud yum bol shuumjleh busdiig muu helhiin elbegdorjiin hariin gurnii hatgaasnii ardchilal erh chuluu gej l tsereg ni tsetserleg erchuud ni emsuud darga bossuud ni mafi bolj huvia borluulj dovoo sharluulj hen yaj mungu oloh ni hamaagui mungu shutsen nyltsgai biytuud biyeree bish amaaraa biideg hunii shanaa buu hel ug daadgui dain baildaan bolvol yun yasan eh oron ard tumen hamgaalah ehnii buun duugaar sur harvaj uhaan aldah erhiin teneguud beldeed baigaagaa medej bna uu mongol hun ta

Зочин
103.26.193.236
   /
10 сарын 14. 19:44

Манай мантуун толгойт ийм үзүүлбэр хийлгүүлж мэдэх л мангар

Онцлох мэдээ