Тайвань: Худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгад гал гарч их хэмжээний хохирол учирчээ
10 сарын 14. 20:040 сэтгэгдэл930

Тайваний өмнөд хэсэгт орших Каошюн хотод байрлах орон сууц, худалдааны үйлчилгээний цогцолборт гал гарч, 46 хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, түймэр өнөөдөр буюу 14-ний шөнийн 03.00 цагийн орчимд эхэлж 13 давхар барилгад бүхэлд нь тархсан ба өглөөний 7 цагийн орчим унтраасан байна.

 

 

Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа ба одоогийн байдлаар 46 хүн амь үрэгдэж, 41 хүн шархадсан тухай Ройтерс агентлаг мэдээлэв.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар гал нэгдүгээр давхраас эхлэн тархсан гэж үзэж байгаа ба галын шалтгааныг цагдаа болон гал түймэртэй тэмцэх газраас шалгаж байгаа гэж тайлбарласан байна.

Уг барилга нь баригдаад 40 орчим жил болж байгаа бөгөөд барилгын 1-6 давхарт худалдаа үйлчилгээний төвүүд, 7-оос дээш давхаруудад 120 айлын орон сууц байдаг ажээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ