Ханхүү Уильям чинээлэг хүмүүсийн сансрын аялал хийж буйг шүүмжилжээ
2021, 10 сарын 14. 23:050

Их Британийн хунтайж Уильям чинээлэг хүмүүсийн ээлж дараалан сансарт аялаж буйг шүүмжлэн, эх дэлхийгээ аварч хамгаалах тал дээр анхаарлаа хандуулахыг уриалав.

Тэрээр орон нутгийн цагаар 14-ний өдөр BBC сувагт өгсөн ярилцлагадаа сансарын хайгуулийн хувийн компаниудын дунд өрнөөд буй өрсөлдөөний талаар онцлоод "Бид дэлхийг орхиж, дараагийн амьдрах гараг хайхынхаа оронд эх дэлхийгээ хамгаалахад анхаарлаа хандуулах ёстой” гэжээ. Мөн тэрээр сансарт нисэх талаар огтхон ч боддоггүйн дээр сансарт нисэхэд ялгардаг их хэмжээний нүүрстөрөгчийн хийн талаар харин санаа зовдог хэмээн сэтгэгдэлээ хэлжээ.

Сансрын аялал жуулчлалын зах зээл дээр Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безосын “Blue Origin”, Элон Маскийн “SpaceX”, Ричард Брэнсоны “Virgin Galactic” гэсэн компаниудын дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөөд байгаа билээ.

Уильям үргэлжлүүлэн "Ханхүү Жорж 30 жилийн дараа энд суугаад эх дэлхийгээ аврах талаар надтай ижил зүйл ярьж байвал маш эмгэнэлтэй явдал болно" гэжээ. Тэрээр эцэг ханхүү Чарльз болон өвөө ханхүү Филипийн нөлөөгөөр маш багаасаа цаг уурын өөрчлөлтийн талаар сонирхож ярилцдаг байсан аж.

Ханхүү Уильям нь уур амьсгалын өөрчлөлт болон эх дэлхийгээ аврах талаар хамгийн шилдэг санааны эзэнд энэ жилээс эхлэн “Earthshot” шагналыг гардуулахаар болсон байна. Тус шагналыг таван төрлөөр шалгаруулах бөгөөд тус бүр 1 сая фунт стерлингээр шагнуулах аж. Ялагчид энэ сарын сүүлээр тодроно.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02