Хятад улс дэлхийн хамгийн том Биткоин олборлогчийн байр сууриа АНУ-д алджээ
2021, 10 сарын 15. 10:190

Financial Times сэтгүүлийн орон нутгийн цагаар 13-ны өдөр нийтэлсэн мэдээнд, Хятадын засгийн газрын зүгээс криптовалютын талаар маш чанга зохицуулалтуудыг ар араас нь хийснээр дэлхийн хамгийн том Биткоин олборлогчийн байр сууриа АНУ-д алдлаа хэмээн онцолжээ.

Их Британийн Кембрижийн их сургуулийн Альтернатив санхүүгийн төвийн (CCAF) мэдээлснээр өнгөрөгч 7-р сарын байдлаар дэлхий даяар олборлож буй Биткоины хамгийн их буюу 35.4%-ийг АНУ дангаар эзэлж байжээ. Удаах байрыг 18.1%-иар Казахстан улс эзэлсэн бол Хятадын эзлэх хувь бүр 0.0% болсон байна. Криптовальют олборлоно гэдэг нь өндөр хүчин чадалтай компьютер ашиглан математикийн нарийн төвөгтэй үйлдлүүдийг гүйцэтгэснийхээ хариуд криптовальют авахыг хэлдэг аж.

Хятадын засгийн газар сүүлийн хэдэн жилийн турш дэлхийн хамгийн том Биткоин олборлогч байсан юм. Өнгөрсөн оны долдугаар сард гэхэд л Биткоин олборлолтын 66.9%-ийг Хятадууд дангаар эзэлж байв. АНУ-ын хувьд Хятадтай өрсөлдөхүйц хэмжээнд ч бус ердөө 4.2%-ийг эзэлж байсан юм. Харин энэ оны 5-р сард Хятадын зах зээлийн эзлэх хувь 34.3%, АНУ-ынх 21.8%-д хүрээд байв.

Гэвч Хятадын засгийн газар өнгөрөгч 5-р сард цахилгаан эрчим хүчний хомсдол, мөнгө угаах ажиллагааг таслан зогсоохтой холбоотойгоор Биткоины бүх арилжаа, олборлолтыг хориглож буйгаа мэдэгдсэнээр “тоглоом” өөрчлөгдөн тус улсын олборлолт хийдэг үйлдвэрүүд хаалгаа барихад хүрч, олборлолт хийдэг мэргэжилтнүүд цахилгаан эрчим хүч хямд орнууд руу дүрвэсэн байна.

Зарим шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-д цахилгаан эрчим хүчний үнэ харьцангуй хямд байдаг зэрэг криптовальют олборлоход тохиромжтой нөхцлүүдийн ачаар Хятадыг орхисон олон тооны олборлогчид тус улсыг зорьсон аж. АНУ -ын өмнөд хэсэгт орших Техас мужид эрчим хүчний үнэ хамгийн хямд байдаг тул цахилгаан эрчим хүч ихээр ашигладаг олборлогч компаниудад хамгийн тохиромжтой гэж үздэг. CNBC сувгийн мэдээлснээр, АНУ-ыг криптовальютийн салбарт шинээр манлайлах боломж бий болгосон Хятад улсад талархал илэрхийлэх ёстой гэжээ.

Уолл стрит журналын мэдээлснээр, АНУ-ын блокчэйн старт-ап компани болох “Core Scientific” сүүлийн 2 жилийн хугацаанд 95 сая доллар хуримтлуулсаны эцэст Хойд Каролина муж дах жинсэн өмдний үйлдвэр болон Жоржиа мужид байрлалтай хивсний үйлдвэрийн барилгыг криптовальют олборлох үйлдвэр болгожээ. Лондонд байрладаг финтекийн мэдээллийн шинжээч Боаз Собрадо хэлэхдээ “Хятад улс Биткоин олборлолтод давамгайлдаг гэсэн хэвшмэл ойлголт одоо бүрмөсөн үгүй болсон” гэв.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01