Их Британи: Жуулчид заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй
2021, 10 сарын 15. 12:250

Англи улсад ирж байгаа жуулчдаас PCR шинжилгээний оронд түргэвчилсэн тестийн хариуг зөвшөөрөх журам энэ сарын 24-ний өдрөөс эхлэн хэрэгжих болжээ.

Засгийн газрын зүгээс энэ нь аялагчдын цаг хугацааг хэмнэж, аялах явцыг илүү хялбар, чирэгдэл багатай болгоно гэж үзэж байгаа юм. Улмаар улирлын амралтынхаа хүрээнд гэр бүлдээ ирж байгаа жуулчдын хувьд ердийн аялагч нартай харьцуулахад цаг хугацаа хамаагүй давчуу ирдэг тул PCR шинжилгээ өгч, хариугаа хүлээх нь тодорхой хугацааны чирэгдэл үүсгэж байгааг бодолцон үзээд энэхүү шийдвэрийг гаргажээ.

Өдийг хүртэл Их Британи улсаас аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж буй журмыг Шотланд, Уэльс, Хойд Ирланд улсууд ч дагаж байсан юм. Гэвч PCR шинжилгээг ийнхүү түргэвчилсэн тестээр орлуулах шийдвэрт Уэльс улс зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа гэнэ. Учир нь түргэвчилсэн тестийг хүлээн зөвшөөрснөөр коронавирусийн тохиолдол эрчимтэй нэмэгдэнэ гэж зовниж байгаа ажээ.

Гэсэн хэдий ч Их Британи улс тус шийдвэрээ хэрэгжүүлэхээр нэгэнт шийдсэн бөгөөд энэ шийдвэр нь аялал жуулчлалын салбарыг сэргэхэд ихээхэн түлхэц болно гэж үзсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17