Элон Маск: “Starlink” сансрын интернэтийг ашиглан өндөр хурдны нислэгийн wi-fi үйлчилгээг нэвтрүүлнэ
2021, 10 сарын 15. 23:321

Сансрын хайгуулын SpaceX компанийн тэргүүн Элон Маск агаарын тээврээр зорчигчдод зориулсан өндөр хурдны интернэт үйлчилгээг хиймэл дагуулын "Starlink" интернетийн тусламжтайгаар нэвтрүүлэхээр агаарын тээврийн компаниудтай хэлэлцээ хийж байгаа ажээ.

Орон нутгийн цагаар 14-ний өдөр гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Маск мөн өдөр өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан энэ тухай зарласан талаар онцолжээ. Гэхдээ холбогдох агаарын тээврийн компаниудын талаар болон яг хэзээнээс эхлэн тус үйлчилгээг нэвтрүүлэх гэх мэт тодорхой нарийн мэдээллийг тусгаагүй байна.

Энэхүү мэдээ олон нийтэд түгсэн даруй зорчигч тээврийн онгоцнуудад интернэт үйлчилгээ үзүүлдэг “GoGo” компанийн хувьцаа 5.7%-иар унасан байна.

Энэ оны эхээр SpaceX компанийн дэд ерөнхийлөгч Жонатан Хопеллер мөн “Starlink” сансрын интернэтийг ашиглан нислэгийн Wi-Fi үйлчилгээ үзүүлэх талаар хэд хэдэн агаарын тээврийн компаниудтай хэлэлцээ хийж байгаагаа мэдэгдэж байсан билээ.

Тус компани нь энэхүү “Starlink” төслийнхөө хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт ашиглах боломжтой өндөр хурдны интернетийн үйлчилгээг бий болгох зорилгоор бага тойрог замд 12000 жижиг хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөөд буй юм. Одоогийн байдлаар 1740 хиймэл дагуул хөөргөөд байгаа аж.

Space X компани нь уг төслийн хүрээнд бүх төрлийн нисэх онгоц болон усан онгоц, ачааны машин зэрэг тээврийн хэрэгслүүдэд үйлчилгээгээ өргөжүүлэхээр шийдээд байгаа ба үүний тулд хөрөнгө оруулалтаа 10 тэрбум доллароор нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Маск өнгөрөгч 8-р сард өөрийн Твиттер хуудсандаа “Starlink” нь дэлхийн 14 орны 100,000 хэрэглэгчийн урьдчилсан захиалгыг баталгаажуулаад байгаагаа мөн зарлаж байв.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Rush Qin
159.223.153.31
   /
2022, 1 сарын 14. 6:01

Хураа!! Wow I am Rash Qin from Mongolia Ect банкууд эхэлжээ
хаягаар өөрөө идэвхжүүлсэн энгийн зээлийн гүйлгээ, машин, орон сууцны зээл олгоно
дунд аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дэмжих зорилгоор 1.5%-ийн хүү
Ковид19 нөлөө. Зээлийн хэмжээ 20,000 евро - 250,000 евро Цахим илгээх
Дансны ажилтанд SERVICES@ECTBANKS.COM хаягаар шуудан илгээнэ үү
Ectban.ks@outlook.com эсвэл зочилно уу
www.ectbanks.com

Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57