Сүрьеэ өвчнөөр нас барсан хүний ​​тоо сүүлийн 10 гаруй жилд анх удаа нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ
2021, 10 сарын 16. 1:300

Ковид-19 цар тахлын улмаас дэлхий даяар шаардлагатай эмнэлгийн үйлчилгээ доголдсоноос үүдэн түгээмэл тохиолддог халдварт өвчний нэг болох сүрьеэгийн улмаас өнгөрсөн жил 1.5 сая гаруй хүн нас барсан нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа нэмэгдсэн үзүүлэлт болоод байгаа аж.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан 'Дэлхийн сүрьеэгийн 2021 оны тайланд' дурдснаар цар тахал дэгдэхээс өмнөх хамгийн аюултай халдварт өвчнүүдийн нэг болох сүрьеэгийн улмаас нас барсан хүний ​​тоо өмнөх онтой харьцуулахад 1.5 сая болж 100000 тохиолдолоор өсчээ.

Жилд бүртгэгддэг сүрьеэгийн нас баралтын тоог статистик загвараар тооцоолдог бөгөөд 2005 оноос хойш анх удаа өссөн үзүүлэлттэй гарчээ.

Тус байгууллагын зүгээс энэхүү үзүүлэлт өссөнийг дэлхий даяар сүрьеэгийн оношлогоо болон эмчилгээ үйлчилгээ цар тахлын улмаас хэвийн явагдаагүйтэй холбон тайлбарлав.

Цар тахал дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хатуу чанга хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлж, мөн эмнэлгийн ачаалал хэтэрснээс эрүүл мэндийн байгууллагад очвол халдвар авахвий гэж айхдаа тус өвчний шинжилгээ болон эмчилгээ хийлгэж чадаагүй өвчтнүүд мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53