ОХУ: Цар тахлын улмаас өдөрт бүртгэгдсэн нас баралтын тоо анх удаа 1000-ыг давлаа
2021, 10 сарын 16. 22:370

Орос улсад Ковид-19 цар тахлын улмаас нэг өдөрт бүртгэгдсэн нас баралтын тоо анх удаа 1,000-ыг давжээ.

Тус улсын Ковид-19 өвчний тархалттай тэмцэх төвийн мэдээлснээр 16-ны өдөр 1002 нас баралт бүртгэгдсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн Тасс агентлаг онцлов. Түүнчлэн тухайн өдөр шинээр батлагдсан тохиолдлын тоо 33,208 хүрсэн нь өмнөх өдөр нь дээд хэмжээ хэмээн тооцсон 32,196 -аас давсан байна.

Одоогийн байдлаар тус улсын ихэнх бүс нутагт томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байгаагийн дээр зоогийн газар, худалдааны төв, нийтийн тээвэр гэх мэт хөл хөдөлгөөн ихтэй газарт маск зүүхийг иргэдээс шаардаж байгаа хэдий ч өмнө нь хэрэгжиж байсан бусад хорио цээрийн дэглэмийг цуцлаад байгаа юм.

Франс-Пресс агентлагийн мэдээлснээр, Орос улс эдийн засгаа эргэн сэргээх тал дээр анхаарч байгаа учраас дахин хорио цээрийн дэглэмийг чангатгах талаар ямар нэгэн шийдвэр гаргахгүй боловуу гэжээ.

“Our World In Data" олон улсын статистикийн сайтын мэдээлснээр, 15-ны өдрийн байдлаар тус улсын вакцинд хамрагдах насныхны 31.3% нь 2 тундаа бүрэн хамрагдаад байгаа талаар мэдээлжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26